Үндсэн агуулга руу шилжих
Япон Аялал Bruno Mars The Romatic Tour тоглолттой

Япон Аялал Bruno Mars The Romatic Tour тоглолттой

Тоглолттой аялал

Тоглолтын цагууд
2027 оны 1 сарын 27, Лхагва · 00:00
Болох газар
Tokyo-Japan
Үргэлжлэх хугацаа
7200 мин
Үнэ
6,840,000₮

Тоглолтын цагууд

Тоглолтын тухай

🗓️ӨДӨР 1 УБ-ТОКИО 1/24

Улаанбаатар → Нарита онгоцны буудалд газардана.

✔️Хөтөч машинаар тосож авна.

✔️Токио хот руу хөдөлнө.

✔️Шибуяа кроссинг зам дээр очино.

Шибуяа кроссинг зам нь Токио хотын Шибуяа дүүрэгт байрладаг ба Өдөрт 2.4 сая хүн зөрөн өнгөрдөг дэлхийн хамгийн алдартай болон хамгийн завгүй явган хүний зам юм.

✔️Хачико нохойны хөшөөн дээр зургаа авхуулна.

Энэ хөшөө нь Японы алдартай хөшөө бөгөөд Хачико гэдэг нохойны түүхийг өгүүлнэ. Хачико нь өдөр бүр эзнээ ажилд нь хүргээд буцаад тосож авдаг байсан

бөгөөд эзэн нь нас барсан ч олон жилийн турш эзнээ тосохоор хүлээн зогсож байсан түүхтэй.

✔️Буудалдаа очиж байрлана.

➡️Оройн хоол

🗓️ӨДӨР 2 ОДАЙБА, ТОКИО 1/25

✔️Буудалдаа өглөөний цайгаа ууна.

✔️Одайба хиймэл арал дээр очиж Солонгон гүүрэн дээр зургаа авхуулна.

Одайба бол Токио хотын хиймэл арал бөгөөд олон алдартай газар, үзвэртэй. Эндээс мөн Солонгон гүүрийг харж, зургаа авахуулж болно.

✔️Эрх чөлөөний хөшөөн дээр зургаа авхуулна.

АНУ-ын Эрх чөлөөний хөшөөний жижигрүүлсэн хувилбар

✔️Шоппинг моллоор дэлгүүр хэснэ.

(Uniqlo, H&M, Zara, DIESEL, Спорт дэлгүүр эмийн сан гэх мэт төрөл бүрийн дэлгүүртэй).

✔️Teamlab дижитал музeй орно.

Teamlab дижитал музей нь Японы шинжлэх ухаан болон гэрэл, дуу, хөдөлгөөнөөр бүтсэн амьд мэт орчинд үзэгчийг гайхалтай сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүлдэг урлагийн музей бөгөөд зураг авхуулах гоё орчин болдог.

✔️Буудалдаа буцаж очино.

✔️Чөлөөт цаг.

➡️Өглөөний хоол

🗓️ӨДӨР 3 ФҮЖИ 1/26

✔️Буудалдаа өглөөний цайгаа ууна.

✔️Яманака нуурын эрэг дээр Хун хооллож, Фүжи уулыг харна.

✔️Дэлхийн өвд багтсан Ошино Хаккай тунгалаг жижиг нуур болон сүрлэн байшинтай тосгонд очино.

Ошино Хаккай нь Фүжи уулын хөлд орших 8 жижиг цэнгэг устай нуур юм. Энэ газар нь дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд үзэсгэлэнт байгалийн сайхан орчинтой.

✔️Шираито хүрхрээ дээр очино.

Шираито хүрхрээ нь Японы хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээний нэг бөгөөд дэлхийн өвд бүртгэгдсэн. Энэдээс ч бас Фүжи харагдана.

✔️Gotemba Premium Outlet орж дэлгүүр хэснэ.

Gotemba Premium Outlet: Nike, Adidas, Gucci, Prada, гэх мэт 290 нэр төрлийн брендтэй том аутлет молл.

※Сонголтоор: Халуун рашаанд орж, алжаалаа тайлах боломжтой. (Халуун рашаан ойролцоогоор 50,000 төгрөг. Халуун рашааны үнэ ороогүй)

✔️Буудалдаа буцаж очино.

✔️Чөлөөт цаг.

➡️Өглөөний хоол

➡️Өдрийн хоол

🗓️ӨДӨР 4 BRUNO MARS ТОГЛОЛТ\ЧӨЛӨӨТ ӨДӨР 1/27

✔️Буудалдаа өглөөний цайгаа ууна.

✔️Tokyo Dome-д болох Bruno Mars "The Romantic Tour" тоглолтыг SS зэрэглэлийн суудлаас үзэх.

✔️Чөлөөт өдөр болгох боломжтой бөгөөд та Disneyland-д тоглох болон өөрийн хүссэн зүйлээ хийж

болно

※Чөлөөт өдөр болгосон тохиолдолд машин болон хөтөч байхгүй болно.

➡️Өглөөний хоол

🗓️ӨДӨР 5 ТОКИО 1/28

✔️Буудалдаа өглөөний цайгаа ууна.

✔️Токио таурын урд зураг авалт.

Токио таур нь 1958 онд ашиглалтад орсон ба Японы хамгийн том телевизийн цамхаг билээ. Энэ барилга нь Парисын Эйфелийн цамхагтай төстэй хийцтэй бөгөөд Токио хотын алдартай зургын спотуудын нэг юм.

✔️Токиогийн хамгийн эртний сүм болох Сэнсожид очиж Японы уламжлал, соёлтой танилцаад хүслээ хэлж, залбирна.

Сэнсожи сүм: Сэнсожи нь Токио хотын хамгийн эртний, алдартай сүм бөгөөд 628 онд байгуулагдсан. Энэ сүм нь Японы буддизмын гол газруудын нэг юм.

※ (Кимоно түрээслэж өмсөх боломжтой. Кимоно түрээсийн үнэ ойролцоогоор 75,000 төгрөг. Кимоно түрээсийн үнэ ороогүй)

✔️Sky Tree цамхаг дээр гарч Токиог 360°тольдоно.

Дэлхийн хамгийн өндөр цамхагуудын 3-т жагсдаг Sky Tree нь 634 метр өндөр ба шөнийн Токио хотыг тольдох хамгийн тохиромжтой газар юм

✔️Нарита онгоцны будалтай ойрхон зочид буудалд байрлана.

✔️Чөлөөт цаг.

➡️Өглөөний хоол

🗓️ӨДӨР 6 НАРИТА-УБ 1/28

✔️Буудалдаа өглөөний цайгаа ууна.

✔️Буудлын Shuttle bus-р Нарита онгоцны буудал орно. (5~10мин)

※Энэ өдөр машин болон хөтөч байхгүй болно.

✔️Нарита онгоцны буудал дээр очино.

➡️Өглөөний хоол

ҮНЭД ОРСОН ЗҮЙЛС:

✔️3 одтой Буудал (2 ортой twin өрөөнд ганцаараа явж буй адилхан хүйстэй аялагчтай

хамтдаа байрлах )

※single өрөөнд орох хүсэлтэй болон ганцаараа явж байгаа ижил хүйсний аялагч

бүрдээгүй тохиолдолд нэмэлт 60,000 төгрөг /1 өдрийн/

✔️ Хөтөлбөрт багтсан хоол

✔️Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний тасалбар

✔️Хөтөлбөрийн турш үйлчлэх машин

✔️Монгол орчуулагч, хөтөч

✔️Гадаад аялагчдын гэнэтийн ослын даатгал

✔️УБ-Токио 2 талын Онгоцны тасалбар

✔️Bruno Mars "The Romantic Tour" тоглолтын SS зэрэглэлийн тасалбар

ҮНЭД ОРООГҮЙ ЗҮЙЛС:

➡️Хөтөлбөрт ороогүй Үзвэр үйлчилгээний зардал

➡️Хөтөлбөрт багтаагүй хоол

➡️Хувийн хэрэглээний зардлууд

➡️Японы элчинд тушаах хураамж 397,000₮

Санамж: Тасалбар буцаах боломжгүй.

Болох газар

Мэдээлэл

Төстэй тоглолтууд

1 сарын 27, Лхагва · 00:006,840,000₮
Тасалбар сонгох
Япон Аялал Bruno Mars The Romatic Tour тоглолттой — toglolt.mn