

Тоглолтын цагууд
Тоглолтын тухай
ӨДӨР 1: /Улаанбаатар – Хонгконг/ Хоол: Нислэг/........./........
Чингис хаан нисэх онгоцны буудлаас Хонгконгийн чиглэлд шууд /оройтож бүртгүүлсэн аялагчид дамжин/ нислэгээр нисэх ба нислэг ойролцоогоор 4 цаг 40 минут үргэлжилнэ.
Хонгконгод буусны дараа зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн байрлана.
ӨДӨР 2: /Хонгконгийн аялал/ Хоол: Өглөө/....../........
Буудалдаа өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна.
Эхний очих газар бол Хонгконгыг бүтнээр нь толдох хамгийн өндөрлөг цэг болох Sky Terrace 428 руу очно.
Хонгконгийн хамгийн өндөрлөг цэг буюу ДТД 428 метрт орших тус цэг руу хүрэхийн тулд бид уулын дундуур мини галт тэргээр зорчино. Тус өндөрлөг цэгээс Хонгконгийг 360 хэмд бүтэн тольдох боломжтой юм.
Үдээс хойш Викториа эргийн чөлөөт аялал хийнэ. Тогтсон цаг хүртэл аялагчид тааваараа аялан зугаалах боломжтой.
Тогтсон цагт цуглан шөнийн Хонгконгтой танилцахаар усан онгоцны аялалдаа гарна.
Усан онгоцны аялал 1 цаг орчим үргэлжлэх бөгөөд шөнийн Хонгконгийг бүтэн тольдож, нүдээ баясгаж сэтгэлээ сэргээгээрэй.
ӨДӨР 3: /VIPZZZ DAY/ Хоол: Өглөө/......../........
Өглөөний хоолоо буудалдаа идээд үдээс өмнө чөлөөт цаг.
Үдээс хойш тогтсон цагт буудлаасаа хөдлөн тоглолт зохион байгуулагдах KAI TAK STADIUM руу хөдөлнө.
BIGBANG хамтлагийн аялан тоглолтыг үзэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрөөнө. Тоглолтын дараа буудалдаа очиж амарна.
ӨДӨР 4: ЧӨЛӨӨТ ӨДӨР Хоол: Өглөө/......../........
Тоглолтын дараах алжаал ядаргаагаа тайлж, нэг өдрийг чөлөөт хэлбэрээр өнгөрөөнө. Мэдээж шоппинг хийх, магадгүй Макао руу бие даан аялаад ирэх боломжтой.
ӨДӨР 5: /Хонгконг - Улаанбаатар/ Хоол: Өглөө/Нислэг/........
Хонгконг – Улаанбаатарын нислэгээр Улаанбаатарыг зорих ба шууд нислэгээр Улаанбаатар хотыг зорин ниснэ. Зарим аялагчид оройтож бүртгүүлснээс үүдэн дамжин нислэгээр нисч болно.Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
Жич: Зарим хүчин зүйлээс шалтгаалан дээрх хөтөлбөрийн өдрийн дараалал, нислэгийн өвлийн цагийн хуваарьтай уялдаатайгаар аялал эхлэх болон дуусах өдөр өөрчлөгдөж болохыг анхаарна уу.
ТАСАЛБАР БУЦААХ БОЛОМЖГҮЙГ АНХААРНА УУ!
Хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт орохгүйгээр өдрийн дараалал өөрчлөгдөж болно.
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
Улаанбаатар - Хонгконг ирж очих нислэгийн тийз
Хонгконгод байрлах зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/ - Regal Riverside Hotel
Тоглолтын дундаж зэрэглэлийн Fan Zone Standing, түүнтэй адилтгах тасалбар
Хөтөлбөрт дурдсан бүх үзвэр үйлчилгээний тасалбар
Аяллын хөтөч
Аяллын туршид үйлчлэх автобус
Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
Аялагчийн хувийн хэрэглээний зардал
Хөтөлбөрт дурдсанаас бусад үзвэр, үйлчилгээний тасалбар
Хөтөлбөрт дурдсанаас бусад үеийн өдөр, оройн хоол
Зочид буудлын мини-бар, нэмэлт үйлчилгээний төлбөр
Жолооч болон орон нутгийн хөтөчийн гарын мөнгө
Болох газар
Хонконг







