

Тоглолтын цагууд
Тоглолтын тухай
ӨДӨР 1: /Улаанбаатар – Сингапур/
Тогтсон цагт Чингис хаан ОУНБ дээр цуглана.
Хуваарьт цагт Чингис хаан нисэх онгоцны буудлаас Сингапур улсын Чанги нисэх онгоцны буудлыг зорин ниснэ. Сингапурын чиглэлд шууд нислэг зогссон байгаа тул дамжин ниснэ. Хонг Конг
Сингапурт газардах ба буусны дараа зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн байрлана. .
ӨДӨР 2: /Хөтөлбөр: Сингапурын аялал/
Буудалдаа өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Эхний очих газар бол Сингапурын аялал жуулчлалын тулгуур бүс болох Сентоза арал.
Сентоза аралд ирсний дараа бид CABLE CAR буюу дүүжин бүхээгээр арлын дээд хэсэг рүү зорих ба тэндээс Сентоза арал болон Сингапурыг тольдох болно.
Сентоза арал дээрх аяллын дараа Сингапурын хамгийн том зочид буудал, энтертайнмент төв болох Marina Bay Sandsтөв рүү хөдөлнө. Тэнд очиж Observation Deck буюу тус зочид буудлын орой хэсгээс Сингапурыг 360 хэмд тольдохо боломжтой.
Garden by the Sands цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална.
Тус өдрийн оройн аялал Singapore Flyer буюу дэлхийд 3-рт бичигддэг 165мийн өндөртэй алсыг харагч дээр цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Үдшийн аяллын дараа буудалдаа очиж амарна.
ӨДӨР 3: / WESTLIFE DAY/
Өглөөний хоолоо буудалдаа идээд үдээс өмнө чөлөөт цаг.
Үдээс хойш тогтсон цагт буудлаасаа хөдлөн Сингапурын Indoor Stadium руу явна.
Домогт Westlife хамтлагийн 25 жилийн ойн аялан тоглолтыг үзэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрөөнө.Тоглолтын дараа буудалдаа очиж амарна
ӨДӨР 4: /ЧӨЛӨӨТ ӨДӨР/
Энэ өдөр та бүхэн Сингапураар тааваараа аялаж, шоппинг хийх зугаалах боломжтой.
ӨДӨР 5: /Сингапур - Улаанбаатар/
Хуваарь цагт буудлаа хүлээлгэж өгөөд Чанги олон улсын нисэх буудал руу хөдөлнө.
Сингапур – Улаанбаатарын нислэгээр Улаанбаатарыг зорих ба шууд нислэг зогссон байгаа тул дамжин нислэгээр ниснэ.
Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
ТАСАЛБАР БУЦААХ БОЛОМЖГҮЙГ АНХААРНА УУ!
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
Улаанбаатар – Сингапур ирж очих дамжин нислэгийн тийз
Сингапурт байрлах 4 одтой зочид буудал /Mercure Singapore on Stevens - Novotel/
Westlife тоглолтын Fan Zone тасалбар
Сингапураар аялах өдрийн үзвэр үйлчилгээний тасалбар
Аяллын хөтөч
Аяллын туршид үйлчлэх автобус
Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
Аялагчийн хувийн хэрэглээний зардал
Хөтөлбөрт дурдсанаас бусад үзвэр, үйлчилгээний тасалбар
Хөтөлбөрт дурдсанаас бусад үеийн өдөр, оройн хоол
Зочид буудлын мини-бар, нэмэлт үйлчилгээний төлбөр
Болох газар
Сингапур







