Үндсэн агуулга руу шилжих
"Инээмтгий хүн" визуал драмын жүжиг

"Инээмтгий хүн" визуал драмын жүжиг

Жүжиг

Тоглолтын цагууд
10 сарын 23–25 · 3 өдөр
Болох газар
РЦНК
Үргэлжлэх хугацаа
110 мин
Үнэ
30,000₮– 100,000₮

Тоглолтын цагууд

Тоглолтын тухай

Виктор Хюгогийн «Инээмтгий хүн» бол нүүрэндээ инээмсэглэлтэй ч зүрхэндээ зовлон шаналал нуусан Гуинплен хэмээх залуугийн тухай эмгэнэлт хайр, нийгмийн шударга бус байдлын түүх юм.

Багадаа харгис хүмүүсийн гарт орж, нүүрийг нь зориудаар зэрэмдэглэснээс болж Гуинплен насан туршдаа инээж буй мэт төрхтэй болжээ. Түүнийг хүмүүс инээдэм, үзвэр болгон хардаг ч түүний доторх хүн, түүний жинхэнэ сэтгэлийг хэн ч олж хардаггүй.

Гуинплен сохор охин Дея болон тэднийг асран хамгаалагч философич Урсусын хамт амьдарч, явуулын театрын жүжигчин болно. Дея Гуинплений царайг харж чаддаггүй учраас түүний гадаад төрх бус, сэтгэл зүрхийг нь хайрладаг. Харин Гуинплен Деяагийн дэргэд анх удаа өөрийгөө “гаж хүн” биш, зүгээр л хайрлуулж болох хүн гэдгээ мэдэрнэ.

Гуинплен өөрийнхөө жинхэнэ гарал үүслийг мэдэж, язгууртан угсааны хүн болох нь тодорхой болсноор тэдний амьдрал эрс өөрчлөгдөнө. Тэр эрх мэдэл, эд хөрөнгө, язгууртны ертөнцөд хөл тавих боломжтой болно. Тэр ордны сүр жавхлангийн цаана жирийн хүмүүсийн ядуурал, мөлжлөг, эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол нуугдаж байгааг олж харж чадах болов уу?

Ингээд Гуинплен хоёр өөр ертөнцийн дунд зогсоно: нэг талд нь эрх мэдэл, нэр хүнд, улс төрийн ашиг сонирхол; нөгөө талд нь Дея, хайр, хүний мөс чанар.

Бид энэ түүхээрээ зөвхөн тухайн үеийн Английн нийгмийг бус, эрх мэдэл цөөнхийн гарт төвлөрөхөд жирийн хүний дуу хоолой хэрхэн бүдгэрдэг тухай асуултыг тавих болно. Өнөөдөр ч улс төрийн шийдвэр, эрх мэдлийн тэмцэл, нийгмийн давхаргын ялгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлсөөр байгаа нь зохиолын асуултыг орчин үеийн үзэгчдэд дахин ойртуулдах болно.

1700-аад онд болсон үйл явдал, түүхийг орчин үеийн театр Визуал драм хэлбэрээр Pro театр таньд хүргэж байна.

Францын алдарт зохиолч Виктор Хюго, ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн PRO theatre - ийн уран бүтээл "ИНЭЭМТГИЙ ХҮН" визуал драмын жүжиг.

"Гэгээн муза-17" Saint Muse Academy олон улсын театрын наадамд

"Шилдэг найруулагч"

"Шилдэг жүжигчин"

"Шилдэг хөгжмийн зохиолч"

"Шилдэг залуу уран бүтээлч"

"Шинэ эрэл"

“Мөнгөн мод 2023” наадмын

“Шилдэг эрэгтэй гол дүр”

“Шилдэг зураач”

тус тус шагналуудын эзэн "Инээмтгий хүн" визуал драмын жүжиг дахин тайзнаа.

Ерөнхий найруулагч - Бат-Өлзий ДАВААСҮРЭН /СТА/

Гуинплен - Батсүх БИЛГҮҮН /СТА/

Дея - Мөнхбаатар ГАНДИ

Урсус - Цэгмид ТӨМӨРХУЯГ /МУГЖ/

Хомо - Золжаргал БУЛГАН /СТА/

Жозианна - Энхбат БУД-ЭРДЭНЭ /СТА/

Баркильфедро - Мөнхбат ЛХАГВА /СТА/

Болох газар

РЦНК

Оросын шинжлэх ухаан, соёлын төв

Чиглэл авах
РЦНКГазрын зурагт нээх

Мэдээлэл

Төстэй тоглолтууд

10 сарын 23, Баасан · 19:0030,000₮
Суудал сонгох
"Инээмтгий хүн" визуал драмын жүжиг — toglolt.mn