Үндсэн агуулга руу шилжих
Дуучин Мөөжигийн 3 дахь "АМЬДРАЛ" цомгийн баяр

Дуучин Мөөжигийн 3 дахь "АМЬДРАЛ" цомгийн баяр

Тоглолтын цагууд
2026 оны 10 сарын 9, Баасан · 19:00
Болох газар
ALPHA MARSHAL LOUNGE
Үргэлжлэх хугацаа
240 мин
Үнэ
55,000₮

Тоглолтын цагууд

Тоглолтын тухай

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Мөөжиг 2004 онд Эрдэнэт хотноо "T. I" хамтлагийг байгуулж уран бүтээлийн гараагаа эхлэж байсан тэрээр 2011 оноос бие даан уран бүтээлээ туурвиж 2013 онд анхны "Хүсэл биелнэ" нэртэй цомгоо гаргаж 2018 онд 2-дахь цомог болох "Хувь заяаны галт тэрэг" альбомоо гаргаж байсан бол 2026 онд "Амьдрал" нэртэй 3-дахь шинэхэн цомог нь дөнгөж хэвлэлтнээс ирээд байгаа бөгөөд энэхүү баярт мөчөө өөрийнхөө дууг сонсох дуртай сонсогч фенүүдтэйгээ хуваалцхаар 2026 оны 10-р сарын 09-ны өдөр 19:00 цагт Циркийн баруун талд байрлах Альфа маршл лоунжд 3-дахь бие даасан "Амьдрал" цомгийн баяраа хийх гэж байна.

Түүний шинэхэн цомгийн баярт энэ цаг үеийн урлагийн шилдэг уран бүтээлч ахан дүүс, найз нөхөд нь хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.

Энэ бол зөвхөн шинэ цомгийн нээлт бус, Мөөжигийн уран бүтээлийн замналын нэгэн шинэ хуудас нээгдэж буй баярт мөч юм.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: 83195555 дугаараас болон дуучин Мөөжигийн албан ёсны фэйсбүүк хуудас болох Дуучин Мөөжиг /Duuchin Muujig/ page-р аваарай.

Тасалбар бүрийг шинэ цомог дагалдана.

Уран бүтээлчид

Болох газар

Мэдээлэл

Төстэй тоглолтууд

10 сарын 9, Баасан · 19:0055,000₮
Суудал сонгох
Дуучин Мөөжигийн 3 дахь "АМЬДРАЛ" цомгийн баяр — toglolt.mn