


ДАЛД УХАМСАР БА САНХҮҮ
Сургалт
- Тоглолтын цагууд
- 2026 оны 10 сарын 17, Бямба · 15:00
- Болох газар
- МҮЭСТО
- Үргэлжлэх хугацаа
- 180 мин
- Үнэ
- 79,000₮
Тоглолтын цагууд
Тоглолтын тухай
Бидний мөнгөтэй харилцах харилцаанд зөвхөн мэдлэг, орлогын хэмжээ бус, өнгөрсөн туршлага, итгэл үнэмшил, автомат бодол, сэтгэл хөдлөл болон давтагддаг зан үйлийн хэв маяг нөлөөлдөг.
“Далд ухамсар ба санхүү” сургалтаар мөнгөтэй холбоотой өөрийн дотоод хандлага, шийдвэр гаргалт болон санхүүгийн зан үйлийн сэтгэл зүйн механизмыг таньж, ойлгоход чиглэнэ.
Сургалтаар:
• Мөнгөний талаарх итгэл үнэмшил хэрхэн бий болдог вэ?
• Гэр бүл, хүүхэд насны туршлага мөнгөтэй харилцах хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ?
• Мөнгө олох, хадгалах, зарцуулах үед ямар зан үйлийн хэв маяг давтагддаг вэ?
• Айдас, гэмшил болон эрсдэлийн талаарх хандлага санхүүгийн шийдвэрт хэрхэн нөлөөлдөг вэ?
• Автомат болон үл ухамсарлагдсан сэтгэл зүйн үйл явцууд бидний сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
• Өөрийн мөнгөтэй харилцах хэв маягийг хэрхэн таних вэ?
• Илүү бодитой, ухамсартай санхүүгийн зан үйлийг хэрхэн хөгжүүлэх вэ?
Сургалт нь мөнгөтэй холбоотой өөрийн бодол, сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил болон зан үйлийн хэв маягийг илүү гүнзгий танин мэдэхэд чиглэнэ.
Илтгэгч:
Сэтгэл засалч эмч, Клиникийн профессор Д.Эрдэнэбаатар
Зохион байгуулагч:
“АРИУС” Сэтгэл Заслын Төв
Болох газар
Улаанбаатар
