


Чойжин ламын сүм музей
Музей
- Тоглолтын цагууд
- 2026 оны 12 сарын 31, Пүрэв · 12:00
- Болох газар
- Чойжин ламын сүм музей
- Үргэлжлэх хугацаа
- 525600 мин
- Үнэ
- 6,000₮– 200,000₮
Тоглолтын цагууд
Тоглолтын тухай
- Чойжин ламын сүм музейн товч танилцуулга
Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын түүх, шашин, соёлд
холбогдох цогцолбор дурсгалын нэг нь Чойжин ламын сүм музей юм. VIII Богд
Жавзандамба хутагтын төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын шашин номын
үйл хэрэгт зориулж 1899-1901 онд бүтээсэн гэр өргөө нь 1903 оны өвлийн сүүл
сарын нэгэн шөнө гарсан гэнэтийн галд бүрмөсөн шатжээ. Иймээс тухайн үеийн
тэргүүн зэргийн газар шинжээч лам нар "Далхын дэнж" буюу одоогийн Чойжин
ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн
шинжсэнээр 1904 оноос 300 гаруй урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн
үзэмж төгөлдөр сүм, өргөө байгуулах ажлыг эхэлж, 1908 оны үед бүрэн дуусгажээ.
Тус сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69230 лан,
7 цэн, 8 пун мөнгө зарцуулсан байна.
Сүмийн эзэн Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав 1918 онд
жанч халсны дараа ч тус сүмийн лам хуврагууд хурал номын үйл ажиллагаагаа
таслалгүй үргэлжлүүлж, 1930-аад оны сүүл үед хүрчээ. 1930-аад онд төр, засгаас
шашин, сүм хийд, лам нарын талаар хатуу бодлого баримтлан, ард олны шүтэж
бишрэх эрх чөлөөг хязгаарлаж, сүм хийдийн үйл ажиллагааг зогсоосон олон сүм
хийдийн нэг нь Чойжин ламын сүм байв. Гэхдээ тус сүмийн барилга байгууламж,
бурхан шүтээн нь бусад олон дацан сүм хийд шиг устаж үгүй болоогүй юм.
Ийнхүү өдгөөгөөс 115 жилийн тэртээ байгуулагдсан "Өршөөлийг хөгжүүлэгч"
сүм нь 1938 оноос музей болох эхлэл тавигдсан бөгөөд 2000 оноос бие даасан
музей болж Монголын түүх, шашин, соёлын дахин давтагдашгүй үнэт болон хосгүй
үнэт өвийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж ажиллаж байна.
- Цагийн хуваарь
Өвлийн улирал:
(10 сарын 01 - 06 сарын 02)
10:00-17:00 цаг хүртэл
Ням, Даваа гарагт амарна.
Зуны улирал:
(05 сарын 31 - 09 сарын 31)
09:00-18:00 цаг хүртэл
Өдөр бүр ажиллана.
- Үнийн мэдээлэл
Тасалбарын үнэ:
Том хүн-15,000 төгрөг
Оюутан-8,000 төгрөг
Ахмад настан-6,000 төгрөг
Хүүхэд-18 нас хүртэл үнэ төлбөргүй
Гэрэл зураг-50,000 төгрөг (сонирхогчийн аппарат-30 минут)
Гэрэл зураг-200,000 төгрөг (мэргэжлийн 30 минут)
Үйлчилгээний төрөл:
Гэрэл зураг авах-(30 минутын төлбөр)
Ямпай хаалга, Махаранз сүм (Хэрмэн хашааны гадна)-200,000 төгрөг
Хүндэтгэлийн хаалга (Хэрмэн хашааны дотор)-300,000 төгрөг
Кино, нэвтрүүлгийн зураг авалт-(30 минутын төлбөр)
Ямпай хаалга, Махаранз сүм (Хэрмэн хашааны гадна)-400,000 төгрөг
Хүндэтгэлийн хаалга (Хэрмэн хашааны дотор)-500,000 төгрөг
Үзмэрийн танхим дотор (Соёлын яамны зөвшөөрлөөр)-4,000,000-төгрөг
Үнэт болон хосгүй үнэт бүтээлийн гэрэл зураг-5,000,000 төгрөг
Талбайн түрээс-(60 минутын төлбөр)
Ямпай хаалга, Махаранз сүм (Хэрмэн хашааны гадна)-3,000,000 төгрөг
Хүндэтгэлийн хаалганы урд хэсэг (Хэрмэн хашааны дотор)-300,000 төгрөг
ТАСАЛБАР БУЦААХ БОЛОМЖГҮЙГ АНХААРНА УУ!
Уран бүтээлчид
Болох газар
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж






